МАНХАН СУМЫН ТӨСВИЙН 2014 ОНЫ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГҮЙЦЭТГЭЛ, 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МАНХАН СУМЫН ТӨСВИЙН 2014 ОНЫ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ

ГҮЙЦЭТГЭЛ, 2015 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

 

                                                                                         Илтгэгч нь: Төрийн сангийн

                                                                                                 төлөөлөгч Б.Ууганчимэг

      Төлөөлөгч нөхөд дөө !

      Урилгаар оролцогч эрхэм зочид оо !

            Энэ жил УИХ, Засгийн газраас 2015 оны төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг ашигт малтмалын орлогоос шалтгаалан байнга өсөж байсныг царцаах, тэвчиж  болох зардлыг хэмнэх, үргүй зардлыг бууруулах бодлого баримтлан улсын нэгдсэн төсвийг баталсан юм.

Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл,заалт, зарчим, шаардлагууд, холбогдох журам зааврууд, дээр дурьдсан нөхцөл байдлыг үндэслэн 2015 оны төсвийг хувиарласан санал, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцүүлэн батлуулахаар та бүхэнд өргөн  барьж байна.

 

                          Нэг. Сумын төсвийн 2014 оны төсвийн ХБ гүйцэтгэл

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 2014 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажил, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар танилцуулья.

Энэ оны төсвийг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн холбогдолтой Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, Сангийн яамны заавар журмуудыг мөрдөн 2014 оны батлагдсан төлөвлөгөөг ханган биелүүлэхэд гол анхаарлаа хандуулан санхүү, төсвийн талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

 Энэ оны төсөв нь сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.

Сумын ИТХ-р батлагдсан 2014 оны орон нутгийн болон хөгжлийн сан,  тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсвийг байгууллага, эдийн засгийн ангиллаар нэгтгэн “PLASTIC” програмд шивж, нэг хувийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэв. Сангийн сайдын 2014 оны 5 дугаар тушаалаар төсвийн орлого,зарлагын эдийн засгийн ангилал өөрчлөгдөн батлагдсан тул 2014 оны төсвийн сар улирлын хуваарийг  “fiscal” програмд дахин шивж улсын төсөвт нэгтгүүлэв.

2012 оны сонгуулийн үр дүнд ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг батлагдсан хувиарын дагуу бүрэн олголоо.

Эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, хүрэлцэхгүй байгаа бодит зардлын судалгааг гаргуулан нэгтгэн албан бичгээр Санхүү төрийн сангийн хэлтэст  хүргүүлсэн.

Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 75,208,332,333 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчийн цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдон эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын цалингийн нэмэгдэл ирсэнийг төсвийн сар улиралын хувиарт өөрчлөлт оруулан олгож байна. Бусад салбарын төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдлийн төсөв 12 дугаар сарын хуваарьт батлагдсан байгаа тул тэр үед нь олгоно.

Засгийн газрын “ Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай ” 2014 оны 147 дугаар тогтоол хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын 2014 оны А/456 дугаар захирамжийг хэрэгжүүлсэн талаарх биелэлтийг байгуулагуудаас гаргуулан авч, хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Орон нутгийн төсвийн 2013 оны давсан орлого, хэмнэгдсэн зардлын хувиарлалтыг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулан нэгтгэж аймгийн ИТХ-д хүргүүлэв.

Орон нутгийн 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг боловсруулан ирүүлэх талаар Сангийн яамнаас ирсэн удирдамж, аймгийн Засаг даргын 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/1833 дугаар албан бичгийн дагуу нэгтгэн сумын ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэн хуулийн хугацаанд хүргүүлэв.

Төсөвт байгууллагуудын төсвийн гүйтгэлийн сар бүрийн мэдээг хянан хүлээн авч , өр авлагыг фрийбаланс программд оруулан мэдээлж байна.

Төсвийг ил тод нээлттэй иргэд, олон нийтэд мэдээлж байх талаар төсвийн самбар Байгууллага бүр дээр байршуулан, самбарт батлагдсан төсөв, ОНХС-ын журам, байгууллагуудын орон тоо, сар бүрийн байгууллагуудын зардлын мэдээг ACOULS virson програмд шивснээр, сумын төсвийн статистик тоо мэдээг иргэд олон нийтэд мэдээллэж байна.

Сумын төрийн санд 10 байгууллагын дансаар 2014 оны 11 сарын 30-ны байдлаар 1,6 тэрбум  мөнгөн урсгалын гүйлгээг холбогдох хууль журмын дагуу тухай бүр хийж харилцагч байгууллага, иргэдэд санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай гүйцэтгэж байна.

Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэний үр дүнд 2014 оны төсвийн ХБгүйцэтгэл дараах байдалтай гарахаар байгааг танилцуулъя.

 

1.2  Төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

 

Сумын орон нутгийн тодотгосон төсвийн орлогод 41587.3 сая төгрөг оруулахаас 25529.6 сая төгрөг орохоор төлөвтэй байна. Үүнээс татварын орлогоор 40232.3 сая төгрөг оруулахаас, 23885.4 сая  төгрөг оруулж төлөвлөгөө 16346.4 сая төгрөгөөр тасарах, татварын бус орлогоор 1355.0 мянган төгрөг  оруулахаас 1643.7 мянган  төгрөг оруулж, төлөвлөгөөгөө  288.7 мянган төгрөгөөр давж биелэх гүйцэтгэлтэй байна.

Татварын орлогын 12 нэр төрлөөс 9 нэр төрөл 11.2-100 хувиар биелж,түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр бүрэн тасархаар, үйл ажилгааны орлогын албан татвар 54.6 %, бусад орлого 88.1 % , патент 11.2%,  хог хаягдлын үйлчилгээний хураамж 51.7%,орохоор, бусад орлого 100-134.6%-иар  биелэхээр харагдаж байна. 

Дээрх орлого тасарсанаас орон нутгийн байгууллага тэр хэмжээгээр өртэй гарахаар байна.

Орон нутагт чиг үүрэг нь шилжиж ирсэн төсвийн байгууллагуудын төсвийн зарлага урьдчилсан байдлаар 1554772.2 сая төгрөгт хүрч төлөвлөснөөс 31820.4 сая төгрөгөөр давж өртэй гарч болшгүй байна. Өрийг салбараар авч үзвэл Эрүүл мэндийн салбар хүн эмнэлэг 20960.4 сая төгрөг, ССАЖС-ын байгууллага 5325.0 сая, СӨБ-ын байгууллага 5535.7 сая төгрөг тус тус байна.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 25 төсөл арга хэмжээ хэрэгжиж 320,4 сая төгрөгийн санхүүжилт авах төлөвлөгөөтэй байсан ч аймгийн ИТХ-аас сумдын санхүүжилтаас 25%-ыг хасах тодотгол гарсантай холбогдуулан 240.3 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон. 22 нэр төрлийн төсөл арга хэмжээ хэрэгжиж 12-р сарын 5-ны байдлаар 179748.6 мянган төгрөгийн санхүүжилт авч 74.8%-ын санхүүжилтын гүйцэтгэлтэй байна.

 

 

 

ХОЁР. СУМЫН 2015 ОНЫ ТӨСӨВ

 

2.1 Төсвийн бодлого, зорилт

Төлөөлөгч нөхөд өөө !

Сумын төсвийн ерөнхийлөн захиарагчаас өргөн барьж буй 2015 оны төсвийн бодлого нь төсвийн тогтвортой байдал, санхүүгийн дотоод гөөцийг оновчтой хуваариалах замаар сумын Засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд оршино.

Ирэх оны төсөв нь дараах онцлог шинжүүдтэй байна.

  • Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлан орлогыг бодитой төлөвлөж, татварын тэгш, шударга байх зарчим мөрдөх
  • Татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, татварын хүрээг өргөтгөх
  • Цалин тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээгээр нэмэгдүүлж, төсөвт байгууллагуудын бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүй байх
  • Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж 2014 оны төсвийн төслийг 2013 оны түвшинд төлөвлөх
  • Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар гарсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх
  • Төсөв нь тодорхой бодлого, зорилт, хөтөлбөр , арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдэх
  • Төсвийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгаж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • ОНХС-аар хэрэгжих хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжэээг ард иргэдийн санал асуулгаар дэмжигдсэн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх

 

2.2 Төсвийн орлого

 

Орон нутгийн төсвийн орлогын 2015 оны төслийг боловсруулахдаа татварын хуулиудад орох өөрчлөлт, төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлан, татварын тэгш , шударга байх зарчмыг баримтлан татвар хураалтыг сайжруулан, орон нутгийн татварын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр татварын бааз, суурийг өргөжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтлан боловсруулжээ.

Ирэх оны орон нутгийн төсвийн нийт тусламж, дэмжлэгийн орлого санхүүгийн эх үүсвэрийн дүн 2375842.7 сая төгрөг байхаар төлөвлөсөний дотор санхүүгийн дэмжлэг 681065.6, тусгай зориулалтын шилжүүлгээр 1464477.1, ТЗШ-эээр санхүүжиж буй УТ-н байгууллагын өөрийн орлого 6000.0, ОНхөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлэг 224300.0 сая төгрөг байхаар төлөвлөсөн нь 2014 оныхоос 39787.8 сая төгрөгөөр буурахаар байна.

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих төсөвт байгууллагуудын өөрийн орлого 2014 оныхоос 2000.0 сая төгрөгөөр өссөн, энэ нь соёл урлагын байгууллагуудын өөрийн орлогыг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.

 

       Хүснэгт 1. Орон нутгийн орлогын үзүүлэлт/сая. төг/

 

Орлогын үзүүлэлт

2014 оны ХБГ

  1. 5 оны төсөл

Нийт орлого

  1.  
  1.  

Татварын орлого

  1.  
  1.  

Татварын бус орлого

  1.  
  1.  

ТШЗ-ийн өөрийн орлого

  1.  
  1.  

Санхүүгийн дэмжлэг

  1.  
  1.  
  • орлогын шилжүүлэг
  1.  
  1.  

ТЗШ-ын санхүүжилт

  1.  
  1.  

 

 

 

 

 

                       График 2.1 Орон нутгийн төсвийн орлого /сая. төг/

 

 

2.3 Төсвийн зарлага


Ирэх 2015 оны урсгал зарлагын төслийг дараах төсвийн бодлого, зорилтуудын хүрээнд бодит үйл ажиллагаанд зориулан хэмнэлттэй , үр ашигтай ажиллах зарчмыг баримтлан орлогын эх үүсвэрийн хэмжээнд багтаан Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоол болон бусад санхүүгийн заавар журмуудыг үндэслэн хувиарлажээ.

Төсвийн урсгал зардлыг төлөвлөхөд баримтласан бодлого зарчим Үүнд:

  • Улсын хэмжээнд цалин тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогыг харгалзан  индексжүүлж нэмэх ба ОН-ын энэ удаагийн төсвийн төсөлд одоо мөрдөгдөж буй хууль, эрхзүйн хүрээнд тусгаж, төсөвт байгууллагуудын бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүй байх
  • Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж тээвэр шатахууны зардлыг 30 хувь, дотоод томилолтыг 2012 оны түвшинд байхаар, бараа, ажил үйлчилгээний бусад зардлыг 20 хувь тус тус бууруулах
  • Төсвийн бүх шатны захирагч бүр хариуцсан салбар, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээг тэргүүлэх зорилт, хүрэх үр дүн , ач холбогдолыг харгалзан эрэмбэлэх замаар төсвийн хөрөнгийг оновчтой хувиарлах, төсвийн боломжит нөөцөд багтаан хэрэгжүүлэх
  • Төсвийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, харилцагч байгууллага, иргэдэд мэдээлэх
  • “ Санхүүгийн алба байгуулах тухай ” Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолд заасны дагуу суман үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх санхүүгийн албыг байгуулж зардлыг тусгах
  •  Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байх

 

 

 Хүснэгт 2  Орон нутгийн 2014 он, 2015 оны төсвийн эх үүсвэрийн тооцоо:

                                                                                                  /мян.төг/

                    

2014

2015

Өөрчлөлт

Санхүүгийн дэмжлэг

672837.6

681065.6

 

Тусгай зориулалтын шилжүүлэг

1464477.1

1519826.3

 

Орон нутгийн хөгжлийн сан

240300.0

224300.0

 

 

2377614.7

2369842.7

7772

          

    График 2.3.1 орон нутгийн 2014 он, 2015 оны төсвийн эх үүсвэрийн харьцуулалт

 

 

            Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58,2,4-д заасан орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн санд 224300.0 сая төгрөг хувиарласан нь 2014 оны 240300.0 төгрөгнөөс16000.0 сая төгрөгөөр буурахаар хувиарлажээ.

       

                        График 2.3.2 ОНХС –ын санхүүжилтыг үзүүлвэл:

 

 

Хүснэгт 3. Орон нутгийн төсвийн урсгал зарлагын эдийн засгийн томсгосон үзүүлэлт                                                                                                                                              /сая. төг/

Зардлын үзүүлэлт

2014 оны төлөвлөгөө

2015 оны төсөл

Нийт зардал: Үүнээс

697368.0

716620.5

Ажиллах хүчний зардал

255675.3

287130.6

Бараа үйлчилгээний бусад зардал

441692.7

429489.9

 

            Дээрх хүснэгтээс үзэхэд 2015 оны нийт зардал 2014 оны төлөвлөгөөнөөс 19252.5 төгрөгөөр өссөн харагдаж байгаа нь ажиллах хүчний зардал 31455.3 сая төгрөгөөр өсч, бараа үйлчилгээний зардлыг 12202.8 төгрөгөөр буурахаар төлөвлөжээ.

Төсвийн урсгал зардлыг эдийн засгийн ангилалаар авч үзэхэд  ирэх 2015 онд цалин хөлсийг 2014 онд нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор, тогтмол зардлыг өмнөх оны, дотоод томилолтыг 2012 оны түвшинд байхаар,тээвэр шатахууны зардлыг 30 хувь, бараа ажил, үйлчилгээний бусад зардлыг 20 хувиар тус тус буурахаар төлөвлөгдөв.

 

            Орон нутгийн төсвийн урсгал зардлыг захирагч бүрээр авч үзвэл сумын ИТХ-д 48447.8 сая төгрөг төлөвлөсөн нь өмнөх оноос 9916.3 сая төгрөгөөр буурсан, Багийн Засаг даргад 76430.2 сая төгрөг төлөвлөсөн нь өмнөх оноос 2961.9 сая төгрөгөөр буурахаар ЗДТГ-т 226537.0 сая төгрөг төлөвлөсөн нь өмнөх оноос 23479.2 сая төгрөгөөр өсөхөөр байна. Энэ бууралт нь өмнөх онд олгосон тэтгэмж, бараа үйлчилгээний бусад зардлын бууралт, өнгөрсөн онд төлөвлөсөн ИТХ-аас 1 орон тоог буцаан хассантай холбоотой юм.

            Засгийн газрын 2014 оны 326  дугаар тогтоолоор суманд Санхүүгийн алба байгуулж төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн 2 орон тоог сум бүрт ЗДТГ-ын бүтэц орон тоонд оруулж цалин хөлсний зардлыг тусгав.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2014 онд МУ-ын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол мал үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3,3,1,4 заалтыг үндэслэн бруцеллёз өвчний вакцинжуулал, тандах шинжилгээ хийхэд төлөвлөв.

Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61,1-д заасан Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэхэд тусгай зориулалтын шилжүүлгээр  1464477.1 сая төгрөг,үүнээс боловсролын салбарт 1147119.9 сая төгрөг, ССАЖ-ын салбар соёлын төвд 52775.5 эрүүл мэндийн салбар хүн эмнэлэгт 264581.8 сая төгрөг хувиарлав.

Сумын эрүүл мэндийн төвийн төсөвт эм зардал тусгагдаагүй нь ирэх оны эмийн зардлыг Эрүүл мэндийн яам төвлөрүүлсэнтэй холбоотой.

 

2.4 Орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалт

 

            Суманд ОНХС-ын орлогын шилжүүлгийг орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ орон нутгийн татварын идэвх санаачлагын харгалзан хувиарлажээ.

            ОНХС-ийн хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу удирдлагын зардал, улсын наадмаас бусад тэмдэглэлт ой, арга хэмжээ, улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага, нийтийн эрх ашигт нийцээгүй, иргэдийн санал аваагүй, зээл олгох, баталгаа, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

 

 

 

 

            Эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөвт байгууллагуудын хэрэгжүүлэх хөтөлбөр,арга хэмжээнд тусгагдсан 2015 оны бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах батлагдсан төсвийг ханган биелүүлэхэд санхүү төсвийн талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.Үүнд:

 

  • Санхүү, төсвийн холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх,түүнд тавих хяналтыг сайжруулах
  • Татварын хууль, тогтоомжуудыг суртчилах, талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэн орон нутгийн төсвийн бааз суурийг өргөтгөх, татвар ноогдуулалт, хураалтыг сайжруулах татварын авлагыг барагдуулах  замаар орлогын нөөц боломжийг бүрэн дайчилж , орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр жигд ханган биелүүлэхэд анхаарч ажиллах
  • 2015 оны төсвийн орлого нилээд шахуу, зарлага тодорхой хэмжээнд хязгаарлагдаж  байгаа тул бүх шатны төсвийн захирагч, санхүүгийн ажилтнууд төлөвлөгөөг нэр төрлөөр сар бүр жигд ханган биелүүлэхэд онцгой анхаарч , батлагдсан төсвийн хэмжээнд багтаан дэвшүүлсэн бодлого зорилтыг хэрэгжүүлэх, байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангаж төрийн үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэх
  • Суманд санхүүгийн албыг байгуулж, нягтан бодох бүртгэлийн үйлчилгээг цогц байдлаар хүргэх, төсвийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтанд төрийн сангааставих хяналтыг сайжруулан, бүх шатанд санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллах
  • Төсвийн байгууллагуудын гол нэр төрлийн бараа ажил үйлчилгээнд тендер зарлаж хямд үнээр нийлүүлэх арга хэмжээ авч ажилуулах
  • Худалдан авах ажиллагааны чиглэлээр серфикаттай сургалтанд иргэдийг олон хамруулаж худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй шударга зохион байгуулах
  • Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг бодитой гаргах
  • Төсвийг төлөвлөлт, хувиарлалт, хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийн үе шатуудад цахим программаар боловсруултыг хийж дамжуулаж ажиллах.
  • ОНХС-ийн эх үүсвэрт батлагдаж буй төсөл арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай авч ажиллана.

 

Төлөөлөгч нөхөд өө

            Ирэх 2015 онд аймгаас суманд авах санхүүгийн дэмжлэг 681065.6, тусгай зориулалтын шилжүүлэгийг 1464477.1, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 224300.0 мянган төгрөгөөр тус тус батлуулахаар санал оруулж байна.

 

 

 

Санхүүгийн дэмжлэг

Тусгай зориулалтын шилжүүлэг

ОНХС-ын шилжүүлэг

1

681065.6

1464477.1

224300.0

 

 

 

 

 

 

 

 

Сумын орон нутгийн 2015 оны суурь зардлын төсвийн нэгтгэл

                                                                               / мян.төг       /

 

итх

 

здтг

 

Баг

 

Нөөц

 

Халамж

 

Хот тохижилт

Ахмадын хороо

МЭУСАХЗ

Хөрөнгийн зардал

Сумын нийт зардал

Санхүүжүүлэх эх үүсвэр

Төсвийн орлого

Санхүүгийн

 дэмжлэг

 

47447.8

 

224537.0

 

76430.2

 

4600

 

328370.0

 

2500.0

 

880.0

 

28855.5

 

3000

 

716620.5

 

35555.0

 

681065.6

 

 

 

 

ÌÀÍÕÀÍ ÑÓÌÛÍ  ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ШИЛЖҮҮЛГЭЭР САНХҮҮЖИХ БАЙГУУЛЛАГУУДЫН Тºñºâèéí íýãòããýë

 

                                                 

 

 

¹

¯ç¿¿ëýëò

2014

зөрүү

2014 îíû òºñºв

харьцуулсан хувь

Дүн/тоогоор/

òºëºâëºãºº

ÕÁÃ

 

2014

2014

1

Áàðàà ¿éë÷èëãýýíèé çàðäëûí ä¿í

1523768,8

1555589,2

-31820,4

1470215,8

96,5

53553,0

2

 Öàëèí õºëñ

1000092,9

1014473

-14380,1

1028422

102,8

-28329,1

3

¯íäñýí öàëèí

885902,8

891828,9

-5926,1

798178,1

90,1

87724,7

4

Ãýðýýòèéí öàëèí

49185,8

54678,3

-5492,5

48606,1

98,8

579,7

 

Үр дүнгийн урамшуулал

59440,8

61552,8

-2112

65549,6

110,3

-6108,8

 

нэмэгдэл хөлс

5563,5

6413

-849,5

6127,5

110,1

-564,0

 

нэмэгдэх цалин

 

 

0,0

109960,7

 

-109960,7

5

 Àæèë îëãîã÷îîñ òºëºõ ÍÄØ

110010,2

111880,8

-1870,6

113126,4

102,8

-3116,2

11

 Áàðàà ¿éë÷èëãýýíèé çàðäàë

413545,7

429115,4

-15569,7

328490,1

79,4

85055,6

12

 Áè÷èã õýðãèéí çàðäàë

2091,9

2267,4

-175,5

1810,2

86,5

281,7

13

 Ãýðýë öàõèëãààíû çàðäàë

7469,4

19769,4

-12300

8344,6

111,7

-875,2

14

 Ò¿ëø õàëààëòûí çàðäàë

71067,1

74180,1

-3113

70497,8

99,2

569,3

15

 Òýýâýð øàòàõóóíû çàðäàë

17736

21505

-3769

16902,1

95,3

833,9

16

Öýâýð áîõèð óñ

2170,5

2170,5

0

2170,5

100,0

0,0

17

 Øóóäàí õîëáîîíû çàðäàë

1952,2

1952,2

0

2084,3

106,8

-132,1

18

 Àëáàí òîìèëîëòûí çàðäàë

2203,3

4333,2

-2129,9

2294,9

104,2

-91,6

19

 Íîì õýâëýë àâàõ çàðäàë

1808,1

1866,1

-58

1350,1

74,7

458,0

20

 Ýä õîãøèë àâàõ çàðäàë

16290,6

16290,6

0

2964,9

18,2

13325,7

21

 Íîðìûí õóâöàñ 纺ëºí ýäëýë

5374,5

5374,5

0

3797,9

70,7

1576,6

22

Õè÷ýýë ïðàêòèê

5452,5

5452,5

0,0

6821

125,1

-1368,5

23

 Óðñãàë çàñâàðûí çàðäàë

4251,3

7918,8

-3667,5

2823,6

66,4

1427,7

24

 Òàòâàð òºëáºð õóðààìæ

1733,4

1733,4

0

1063,4

61,3

670,0

25

 Áèåèéí àðãà õýìæýýíèé çàð

910,7

910,7

0

674,1

74,0

236,6

26

 Ýì âàêöèí

20025

26025

-6000

364

1,8

19661,0

27

Õîîëíû çàðäàë

143607,2

131241,4

12365,8

137063,2