СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2014 ОНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТУХАЙ

                   СУМЫН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2014 ОНД ХИЙГДСЭН АЖЛЫН ТУХАЙ

       Монгол улсын сангийн сайдын 2014 оны 3-р сарын 6 өдрийн 43 тоот тушаалаар Орон нутгийн хөгжлийн сангийн зааврыг хавсралтаар баталсан. Батлагдсан зааврын дагуу орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулалтад хяналт тавих, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, тайлагнах, програм хангамж ашиглахыг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч Засаг дарга нарт үүрэг болгосон. 

       Тус сумын ИТХ-аар 2014 онд ОНХС-аас дараах ажлуудыг санхүүжүүлж хийхээр баталсан.  Үүнд :

  1. Баяр наадмын зардал - 5,0 сая
  2. Цэцэрлэгийн тоглоом шинэчлэх – 2,0 сая
  3. Сумын төвийн цэвэр бохир усны шугамын зураг төсөв хийх, сумын төвийн хөрсний геологийн судалгаа гаргах бусад зураг төсвийн үнэ -14 сая
  4. Тахилт багийн соёлын төв барих – 60 сая
  5. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах- 29,3 сая
  6. Соёлын төвийн халаалтын байр барьж шинэчлэх – 20,0 сая
  7. Зэрэг гол багийн мал угаалгын ванни барих- 3,0 сая
  8. Халуун ус барих – 50,0 сая
  9. Баян гол багийн мал угаалгын ванны засвар – 1,0 сая
  10. Улаан хүрээ багийн мал угаалгын ванны засвар – 1,0 сая
  11. Сумын хогийн цэгийн тохижилт, нохой устгал- 7,5 сая
  12. Сургуулийн барилгын дээвэр засварлах- 30,0 сая
  13. Хүн эмнэлэг ногоон байгууламжийн тохижилт – 3,0 сая
  14. Цэцэрлэгийн халаалтын тогоо шинэчлэх – 6,0 сая
  15. Ботгон багийн суваг шуудуй доторлох – 7,6 сая
  16. НӨУБ-ыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх -5,0 сая
  17. Малын эрсдэлийн сан, Шар тохойн эхрүү ус оруулах – 10,0 сая
  18. Малжуулах төсөл хэрэгжүүлэх -26,0 сая

Тодотголоор батлагдсан

  1. БНМАУ-ын баатар Ц. Олзвойн нэрэмжит эх орончдын танхим байгуулах – 3 040,000
  2. БНМАУ-ын баатар Ц. Олзвойн мэндэлсний 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажилд – 3 759 600
  3. Бүрэн дунд сургуульд теннисний бөмбөг шидэгч – 2,0 сая
  4. Сургуулийг түшиглэн халуун ус барих – 4,0 сая
  5. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний урьдчилгаа – 2,7 сая
  6. Сумын хэмжээнд баг бүрт малжуулах сан – 29,0 сая
  7. Мөнгөлөг шагшуурга хөтөлбөр – 2177 000

 

Дээрх 25 төрлийн ажилд 327 076 273 төгрөг тусгагдсан.

        Нэг :  2014 оны ОНХС-аар хөрөнгөөр хэрэгжиж санхүүжилт нь бүрэн олгогдсон ажлуудыг тодруулбал :

         Тендер шалгаруулалтын журмыг  сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгосон.  

     Шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар 10,0 сая төгрөг. Худалдан авах журам баримтлан шууд худалдан авах аргаар БНМАУ-ын баатар Ц. Олзвойн нэрэмжит эх орончдын танхим байгуулах, БНМАУ-ын баатар Ц. Олзвойн мэндэлсний 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажил, НӨУБ-ыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, Цэцэрлэгийн халаалтын тогоо шинэчлэх, Баян гол багийн мал угаалгын ванны засвар,Улаан хүрээ багийн мал угаалгын ванны засвар, Малын эрсдэлийн сан, Баяр наадмын зардал, Цэцэрлэгийн тоглоом шинэчлэх, Хүн эмнэлэг ногоон байгууламжийн тохижилт зэрэг ажлуудыг зохион байгуулсан.       Шууд худалдан авах арга гэдэг нь тодорхой зураг төсөвтэй бараа ажил үйлчилгээг шууд худалдан авч хэрэгжүүлэх арга юм.                                                                                                                                                                                        

  1. Баяр наадмын зардал – 5,0 сая

     Улсын баяр наадмын морь, бөх, сурийн байр шагналд зарцуулагдсан.

  1. Цэцэрлэгийн тоглоом шинэчлэх – 2,0 сая

     Уг  ажлыг шууд худалдан авалтын аргаар цэцэрлэгийн  эрхлэгч Хишиг сайхантай гэрээ байгуулан хэрэгжсэн. Цэцэрлэгийн тоглоом шинэчлэх ажлын гэрээний санхүүжилтийг 80:20 хувийн харьцаагаар олгохоор байгуулсан.  Урьдчилгаа санхүүжилт 80% буюу 1 600 000 төгрөгийг Буржий  ХХК-.д шилжүүлэн 15 нэр төрлийн хүүхдийн тоглоом Улаан баатар хотоос авсан.  Ажлын гүйцэтгэл болон хүлээж авсан актыг үндэслэн 20% буюу 400 000 төгрөг олгосон. Уг ажлыг ЗДТГ-ын ня-бо Соёлмаа ахлагчтай байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 07 сарын 31 өдөр хүлээн авсан.

  1. Хүн эмнэлэг ногоон байгууламжийн тохижилт – 3,0 сая

     Уг ажлыг шууд худалдан авалтын аргаар эмнэлэгийн эрхлэгч эмч П. Гэрэлсүрэнтэй 2014 оны 5 сарын 21 өдөр гэрээ байгуулан хэрэгжсэн. Хүн эмнэлэг ногоон байгууламжийн тохижилт ажлын гэрээний санхүүжилтийг 70:30 хувийн харьцаагаар олгохоор байгуулсан. Урьчилгаа санхүүжилт 70% буюу 2100 000 төгрөгийг олгосон. Хүн эмнэлэг ногоон байгууламжийн тохижилт ажлын хүрээнд Чацаргана суулгац 100 ш, хайлаас модны суулгац 1000 ш, олон наст үр 50кг, зүлэг цэцэг үр 3 кг, усны хар, ногоон шаланк , усан оргилуурын дотор өнгөт гэрэл зэргийг авсан байна. Ажлын гүйцэтгэл болон хүлээж авсан актыг үндэслэн 30% буюу 900 000 төгрөгийг олгосон. Уг ажлыг Төрийн сангийн төлөөлөгч Ууганчимэг ахлагчтай байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 7 сарын 29 өдөр хүлээн авсан 

  1. Ботгон багийн суваг шуудуй доторлох – 7,6 сая

      Засаг даргын А/89 тоот захирамжаар Төрийн банкны эрхлэгч Д. Ганбат ахлагчтай үнэлгээний хороо  байгуулагдсан.  Ботгон багийн суваг шуудуй доторлох ажлын худалдан авах ажиллагааг Олон нийтийн оролцоотой тендер зарласан.  14 хоногийн дараа Отгон баяр ахлагчтай иргэдийн бүлгээс өөр бүлэг ирээгүй тул хуулийн дагуу уг бүлэгт эрхийг нь олгож 2014 оны 6 сарын 18 өдөр  гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Ботгон багийн суваг шуудуй доторлох ажлын гэрээний санхүүжилтийг 70:30 хувийн харьцаагаар олгохоор байгуулсан. Урьчилгаа санхүүжилт 4000 000 төгрөгийг олгосон. Ботгон багийн суваг шуудуй доторлох ажлын хүрээнд 145м газар цементэн доторлогоо хийж, 2500 м сувгийг 1м гүн ухаж ажлыг хэрэгжүүлсэн байна. Уг ажлыг ажлын гүйцэтгэл болон хүлээж авсан актыг үндэслэн үлдэгдэл санхүүжилтыг олгосон. Уг ажлыг Тамгын газрын даргын А/37 тоот тушаалаар байгуулагдсан Засаг даргын орлогч Ц.Пүрэвдаш ахлагчтай ажлын хэсэг 2014 оны 8 сарын 27 өдөр хүлээж авсан.

  1. Бүрэн дунд сургуульд теннисний бөмбөг шидэгч – 2,0 сая

       2013 оны ОНХС-ийн хөрөнгөөр авъяас хөтөлбөр 10,0 сая төгрөгөөр хэрэгжихээр батлагдаж 8,0 сая төгрөг олгогдон хэрэгжсэн. Үлдэгдэл 2,0 сая төгрөгийг 2014 оны ОНХС-ийн санхүүжилтээр санхүүжүүлэхээр тодотголоор баталсан. Бүрэн дунд сургуульд теннисний бөмбөг шидэгч авах ажлыг сургуулийн захирал Я. Соёл эрдэнэд эрх шилжүүлэн гүйцэтгүүлсэн.  Теннисний бөмбөг шидэгч -1, теннисний ширээ- 2 ширхэгийг тус тус Улаан баатар хотоос Тотопресс ХХК-с авсан байна. Уг ажлыг ОНХС хариуцсан ажилтан Б. Гантөмөр ахлагчтай ажлын хэсэг хүлээн авсан

  1. Сургуулийг түшиглэн халуун ус барих – 4,0 сая

       2013 онд ОНХС –ийн хөрөнгөөр Сургуулийг түшиглэн халуун ус барих ажил 20,0 сая төгрөгөөр хэрэгжихээр батлагдаж 16,0 сая төгрөгний санхүүжилт олгогдсон. Үлдэгдэл 4,0 сая төгрөгийг 2014 оны ОНХС-ийн санхүүжилтээр санхүүжүүлэхээр тодотголоор баталсан.Сургуулийг түшиглэн халуун ус барих ажлыг Иргэний танхимын ажилтан Сонинцээ ахлагчтай ажлын хэсэг хүлээн авсан. Ажлын гүйцэтгэл болон хүлээж авсан акт үндэслэн 4,0 сая төгрөг  олгосон.

  1. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний урьдчилгаа – 2,7 сая

      2013 онд ОНХС-ийн хөрөнгөөр Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах урьдчилгаа 20,7 сая төгрөг батлагдсан.. 2014 онд 29,3 сая төгрөг батлагдсан. Нийт 50,0 сая төгрөгийг Ш. У. А-тай шууд гэрээ  байгуулан гүйцэтгүүлж байна. 2013 онд ОНХС-с 5,0 сая төгрөг шилжүүлсэн. 2014 онд 34,0сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 11,0 сая төгрөг байна.

  1. Сумын хэмжээнд баг бүрт малжуулах сан – 29,0 сая

     Сумын хэмжээнд баг бүрт малжуулах сан хэрэгжиж Зэрэггол багаас И. Майдаржав 5,0сая , Баянгол багаас Намсрай дорж-4,0сая , Пүрэвсан -5,0 сая , Тахилт багаас  Төмөрхүү- 5,0 сая , Ботгон багаас О.Мягмар- 5,0 сая , Улаанхүрээ багаас Ц. Батбаяр 5,0 сая , нарыг  хөтөлбөрт хамруулан нийт 29,0 сая төгрөгний мал авч санхүүжилт олгосон

  1. Мөнгөлөг шагшуурга хөтөлбөр – 2177 000

      Мөнгөлөг шагшуурга сумын бахархал хөтөлбөрийн хүрээнд шатахууны зардал, материалын зардал 2177000 төгрөгийг зарцуулсан.

  1. НӨУБ-ыг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлэх – 5,0 сая

   НӨУБ-ыг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шууд худалдан авалтын аргаар хурлын нарийн бичгийн дарга Долгорсүрэнтэй гэрээ байгуулан санхүүжилтийг Жаргалант баян энгэр ХХК-р дамжуулан бүрэн олгосон. Засаг даргын 2014 оны 12 сарын 10-ний өдрийн А/228 тоот захирамжаар  Л. Данзансүрэн  ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан байна.Уг ажлыг хүлээн авсан

      Хоёр: Дараах ажлуудыг хуулийн дагуу тендер шалгаруулан зохион байгуулж хэрэгжүүлсэн бөгөөд 70-80%-ийн санхүүжилтыг олгосон.

  1. Тахилт багийн соёлын төв барих -  56418,3 төгрөг

    Тахилт багийн соёлын төв барих ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо Засаг даргын А/118  тоот захирамжаар Засаг даргын орлогч Ц. Пүрэвдаш ахлагчтай байгуулагдан нээлттэй тендер зарласан. Тендерт Дабль сервис, Асьфа констракшин гэсэн 2 компани оролцож хамгийн бага үнийн санал, хийж байсан ажлын туршлагаар  Асьфа констракшин /ерөнхий менежир Я. Мөнхтүвшин/ шалгарч гэрээ байгуулан хэрэгжүүлж  гүйцэтгэсэн. Тахилт багийн соёлын төвийн барилгын ажлыг Тамгын газрын даргын А/36 тоот тушаалаар байгуулагдсан Засаг даргын орлогч Ц. Пүрэвдаш ахлагчтай ажлын хэсэг хүлээн авсан.Тахилт багийн соёлын төвийн барих 22881,0 төгрөг олгож санхүүжилтийн үлдэгдэл 33537,3 төгрөгөөс 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээс санхүүжүүлэхээр 9,0 сая төгрөг тодотгосон.

  1. Халуун ус – 47120,3 төгрөг

     Халуун ус барих ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо  Засаг даргын А/120 тоот захирамжаар Засаг даргын орлогч Ц. Пүрэвдаш ахлагчтай байгуулагдан харьцуулалтын аргаар тендер зарласан. Тендерт Тулгат багана, Алтайн тайж гэсэн 2 компани оролцож хамгийн бага үнийн санал, хийж байсан ажлын туршлагаар  Тулгат багана ХХК шалгарч гүйцэтгэж байна. Засаг даргын захирамжаар байгуулагдсан Тамгын газрын дарга Т. Лхагвасүрэн ахлагчтай хяналт тавих ажлын хэсэг 1 удаа хяналт шалгалт хийж дутуу ажлуудыг хурдан шуурхай чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн. Ашиглалтанд өгөөгүй байна. Халуун ус барих санхүүжилтийн үлдэгдэл 24402,4 төгрөгөөс 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээс санхүүжүүлэхээр 9,0 сая төгрөг тодотгосон.

  1. Баян гол багийн мал угаалгын ванны засвар – 1,0 сая төгрөг

     Баян гол багийн мал угаалгын ванны засварын ажлыг багийн дарга Б. Лхамсүрэнтэй гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Хийсэн ажлын тайлан өгсөн. Засаг даргын 2014 оны 12 сарын 10-ний өдрийн А/229 тоот захирамжаар  МЭҮТ-ийн дарга  Б. Батжаргал  ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан. Хүлээж аваагүй байна. Үлдэгдэл 200,0 мянган төгрөг байна.

  1. Улаанхүрээ багийн мал угаалгын ванны засвар – 1,0 сая төгрөг

     Улаан хүрээ багийн мал угаалгын ванны засврын ажлыг хурлын дарга Э. Адъяасүрэнд эрх шилжүүлэн санхүүжилтийг Баялаг таван эрдэнэ А.А.Н-ээр дамжуулан 80%-ийг олгосон. Хийгдсэн ажлын талаарх тайлан өгсөн. Засаг даргын 2014 оны 12 сарын 10-ний өдрийн А/226 тоот захирамжаар  МЭҮТ-ийн дарга Б. Батжаргал  ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан. Хүлээж аваагүй байна. Үлдэгдэл 200,0 мянган төгрөг байна.

  1. Сумын төвийн хогийн цэгийн тохижилт, нохой усгалын зардал – 7,5 сая төгрөг

      Сумын хогийн цэгийн тохижилт, нохой устгах ажлыг  олон нийтийн оролцоотой тендер зарлаж 21 хоногийн дараа Эрдэнэцогт ахлагчтай иргэдийн бүлгээс өөр бүлэг ирээгүй тул хуулийн дагуу уг бүлэгт эрхийг нь олгож ажлыг гүйцэтгүүлсэн. Үнэлгээний хороог Төрийн банкны эрхлэгч Д. Ганбат ахлаж ажилласан. Хяналт тавих ажлын хэсэг Б.О.Х.У.Б Л. Данзансүрэн ахлагчтай байгуулагдан удаа дараа хяналт шалгалт хийж зөвлөгөө, үүрэг чиглэл өгсөн. Хүлээж авах ажлын хэсгийг Б.О.У.Б Л. Данзансүрэн ахлагчтай байгуулан хяналт шалгалтыг 2 удаа хийж хийгдсэн ажлын тайлан мэдээ өгөх талаар үүрэг чиглэл өгч хүлээлгэн өгөхийг мэдэгдэж ажилласан. Холбогдох тайлан мэдээг гүйцэтгэгч Эрдэнэцогтын бүлгээс авсан. Олгосон санхүүжилт 5189800 төгрөг, үлдэгдэл 2310,2 төгрөг байна.

  1. Сургуулийн барилгын дээвэр – 29738,1 төгрөг

    Сургуулийн барилгын дээвэр засварлах ажлыг худалдан авах ажиллагааг зохион байгуулах Т. Лхагвасүрэн ахлагтай үнэлгээний хороо харьцуулалтын аргаар тендер зарласан. Тендерт Хаш өргөө , Цагаан бөлбөө гэсэн 2 компани оролцож хамгийн бага үнийн санал, ажиллах хүч тоног төхөөрөмж, хийж байсан ажлын туршлагаар Цагаан бөлбөө ХХК шалгарч гүйцэтгэсэн. Засаг даргын А/230 тоот захирамжаар З.Д.О Ц. Пүрэвдаш   ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдан хүлээн авсан. Уг ажлыг орон нутгаас иргэд авч ажиллуулан түр ажлын байраар ханган ажилласан.  Сургуулийн барилгын дээвэр засварын ажлын үлдэгдэл 11738,1 төгрөгөөс 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээс санхүүжүүлэхээр  4261,5 төгрөгийг тодотгосон.

  1.  Цэцэрлэгийн халаалтын тогоо шинэчлэх – 6,0 сая төгрөг

     Цэцэрлэгийн халаалтын тогоо шинэчлэх тендер нийт төсөвт өртөг 17,0 сая төгрөг. Үүнээс дэлхийн зөн О.У.Б-аас 11,0 сая, ОНХС-с 6,0 сая төгрөгийг санхүүжүүлэхээр гурвалсан гэрээ байгуулагдан ОНХС-с 2970,0 олгосон. Хүлээж авах ажлын хэсгийг Тамгын газрын нийгмийн ажилтан Х. Нарангарав ахлагчтай байгуулан хяналт хийж  гүйцэтгэгч компани Тулгат багана ХХК –д дутуу байгаа ажлуудаа хэрэгжүүлж хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл санхүүжилт 3029,9 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

 

  1. Малын эрсдэлийн сан байгуулах -10,0 сая төгрөг

    Малын эрсдэлийн санг  З.Д.О Ц. Пүрэвдашид эрх шилжүүлэн гүйцэтгүүлж өвсний фонд байгуулан 1400 ширхэг өвс авсан. Өвс авч ирэх шатахууны зардал 350000 төгрөг, нэг ширхэг өвсний үнэ 3000 төгрөг нийт 4550000 төгрөгөөр фонд байгуулж 450000 төгрөг бэлэн хадгалагдаж байна.  Засаг даргын А/232 тоот захирамжаар Төрийн банкны эрхлэгч Д. Ганбат  ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан.

  1. БНМАУ-ын нэрэмжит Ц. Олзвой нэрэмжит эх орочдын танхим байгуулах – 3040,0 төгрөг

    БНМАУ-ын баатар Ц. Олзвойн нэрэмжит эх орончдын танхим байгуулах  ажлыг Тамгын газрын дарга Т. Лхагвасүрэн хэрэгжүүлсэн. Олзвойн нэрэмжит танхим байгуулахад урьдчилгаа 2128,0 төгрөг олгож үлдэгдэл 912,0 төгрөгийг 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээр санхүүжүүлэхээр  тодотгосон.

  1. БНМАУ-ын баатар Ц. Олзвойн мэндэлсний 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажилд – 3759,6 төгрөг

    БНМАУ-ын баатар Ц. Олзвойн мэндэлсний 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлыг З.Д.О Ц. Пүрэвдашид эрх шилжүүлэн шууд худалдан авалтын аргаар гэрээ байгуулсан. Уг ажлын хүрээнд Олзвой баатрын нэрэмжит хөшөө, Олзвойн 100 жилийн ойн хүлээн авалтын зардал, морины уралдааны зам засах, хөшөө тээвэрлэсэн шатахууны зардалд нийт 3011,4 төгрөг зарцуулсан. Үлдэгдэл санхүүжилт 748,2 төгрөг байна. Засаг даргын А/231 тоот захирамжаар Төрийн сангийн төлөөлөгч Ууганчимэг ахлагчтай хүлээж авах ажлын хэсэг байгуулагдсан. Хүлээж аваагүй байна.

  1. Сумын төвийн цэвэр бохир усны шугамын зураг төсөв хийх, сумын төвийн хөрсний геологийн судалгаа гаргах, бусад зураг төсвийн үнэ - 14,0 төгрөг

   З.Д.О Ц. Пүрэвдашид эрх шилжүүлэн гэрээ байгуулж гүүрний зураг төсвийн үнэ 2073,5 төгрөгийг  зам тавьсан хятадуудын хүлээн авалт, гарын бэлэг, хоолны зардал тус бүрд зарцуулагдсан. Үлдэгдэл 11926,5 төгрөгнөөс Сумын төвийн цэвэр бохир усны шугамын зураг төсөв хийх ажлыг Төгман ХХК-тай гэрээ байгуулсаны дагуу 4,0 сая төгрөгний урьдчилгаа олгохоор төлөвлөж байна. 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээс санхүүжүүлэхээр 7926,5 төгрөгийг тодотгосон.

 

           2014 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих ажлуудыг журмын дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулан хийх үнэлгээний хороог Засаг даргын захирамжаар байгуулан ажилласан юм. 

          2014 оны ОНХС-н санхүүжилтэнд бүх сумдад 25%-ийн тодотгол хийсэн /320,4*25%=80,1. 2014оны ОНХС-ийн төлөвлөгдсөн ажлуудаас  8 төрлийн 80100000 төгрөгний санхүүжилттэй дараах ажлыг тодотгож 2015 оны ОНХС-ийн санхүүжилтээс санхүүжүүлэх хүсэлтэй байна.

  1. Соёлын төвийн халаалтын байр барьж шинэчлэх – 20,000 000
  2. Зэрэг гол багийн мал угаалгын ванни барих- 3 000 000
  3. Малжуулах төсөл хэрэгжүүлэх -26 000 000
  4. Тахилт багийн соёлын төв -9 000 000
  5. Халуун ус -9 000 000
  6. Сургуулийн барилгын дээвэр – 4261500
  7. Олзвойн нэрэмжит танхим байгуулах – 912000
  8. Сумын төвийн цэвэр бохир усны шугамын зураг төсөв хийх, сумын төвийн хөрсний геологийн судалгаа гаргах, бусад зураг төсвийн үнэ – 7 926 500 төгрөг

            Энэ оны хувьд сумын хэмжээнд Хүүхдийн цэцэрлэгийн тоглоом, Хүн эмнэлэгийн ногоон байгууламж, Тахилт багийн соёлын төв, Ботгон багийн суваг шуудуй засварлах, НӨУБ-ыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, авъяас хөтөлбөр, Сургуулийн дотуур байрыг түшиглэсэн халуун ус, Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний урьдчилгаа, Сумын хэмжээнд баг бүрт малжуулах сан, Мөнгөлөг шагшуурга, Сургуулийн барилгын дээвэр засварлах зэрэг ажил бүрэн хийсэн үр дүнтэй ажил болсон.

     Сөрөг тал нь иргэд хөрөнгө санхүү хүрэхгүй байна гэсэн асуудал тавих, бүлэг нөхөрлөл байгуулан оролцох асуудал дутагдалтай байлаа.

     ОНХС-ийн журмын дагуу Багийн дарга нарт ард иргэдийн санал авах хуудсыг 2-р сарын 10-нд хүргүүлэн ажиллалаа.

     Багуудад албан тоот өгч ажилласан. Багууд 10 сарын 30-с өмнө саналаа тогтоолын хамт ирүүлсэн.

    ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх ажлуудын санал эрэмбэлж мөн өнгөрсөн оны төлөвлөгөөнд тусгагдаад хийгдээгүй ажлууд, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан ажлууд зэргийг харгалзан үзэж 2015 онд ОНХС-аар хэрэгжүүлэхээр ирүүлсэн багуудын саналыг эрэмбэлэн толилуулж байна. Үүнд :

Д/д

Хийгдэх ажил

Нийт саналын тоо

1

Багуудад гүний худаг гаргах

251

2

Багуудын биеийн тамирын талбай засварлах

251

3

Сумын төв гудамжинд хурд сааруулагч хийх

224

4

Морины гарааны төхөөрөмж

223

5

Малжуулах төсөл хэрэгжүүлэх

221

6

Сумын төвийн гудамж тохижуулах

200

7

Малын чанар сайжруулах

193

8

Ковш авах

189

9

Сумын гэрэлтүүлэг

168

10

Сумын төвд гүний худаг гаргах

160

11

Өтөг бууц ариутгах дук

153

12

Усан сан сэргээх

125

13

Ус зөөврийн машин авах

123

14

Худаг засварлах

116

15

Бохирын машин авах

109

16

Хуурай түнгэ булангийн ширгийг усалгааны сувагтай болгох

106

17

Өвс тэжээлийн фонд байгуулах

102

18

Физик, хими кабенит тохижуулах

97

19

Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулах

94

20

Булаг ус хамгаалах

75

21

Өөшийн ангист үерийн хамгаалалт

75

    

       2014 оны 12 сарын 10 өдрийн А/235 тоот захирамжаар байгуулагдсан ОНХС-ийн санал эрэмбэлэх ажлын хэсэг  2014 оны 12 өдөр 12 өдөр хуралдан сумын хөгжлийн төлөвлөгөө, Засаг даргын мөрийн хөтөлбөр, иргэдийн санал зэргийг харгалзан үзэж  дараах төслийг танилцуулж байна.

Манхан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт   / сая төгрөг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа,он

2015 онд санхүүжих дүн

1

Баяр наадмын зардал

2015он

5.0

2

Сумын төв гудамжинд хурд сааруулагч хийх

2015он

3.0

3

Морины гарааны төхөөрөмж

2015он

3.0

4

Бохирын ус тээврийн машин

2015он

25.0

5

Бүрэн дунд сургуульд Физик кабенит тохижуулах

2015он

10.0

6

Соёлын төвийн халаалтын байр барьж шинэчлэх нэмэлт зардал

2015он

3,5

7

Сумын төвийн цэвэр бохир усны шугамын ажлын зураг төсөв хийх

2015он

22.0

8

Сүмийн ард талд байрлах цахилгаан дамжуулах шугам татах

 2015он

7,6

9

Хөдөөгийн Багуудын төвд биеийн тамир талбай засварлах

2015 он

10.0

10

Хуучин шинэ суурьшилийн бүсэд Инженер геологийн дүгнэлт гаргах.

 2015он

11.0

12

 Хүн эмнэлэгийн моорог барих

 2015он

7.0

13

Өөшийн ангист үерийн хамгаалалт

2015 он

5.0

14

Түүх соёлын  дурсгалт газруудад тэмдэглэгээ хаягжуулалт хийх, төв зам дагуу хаягжуулалт хийх

2015 он

5.0

15

ан амьтан тооллого хийх

 2015 он

1.6

16

Бэлчээрийн менежментийн талаарх сургалт зохион байгуулах

 2015 он

1.6

17

мөсний баяр

 2015 он

1.0

18

Цэцэрлэгийн авъяас хөтөлбөр

 2015 он

2.5

19

Н.Э.М хөтөлбөр/ Эхийн амаржих байрны тоног төхөөрөмж, Мэдээллийн эм чанар, Амны хөндий/

 2015 он

3,5

20

малчид, тариаланч чадавхижулах хөтөлбөр

 2015 он

5.9

21

эрийн 3 наадам

 2015 он

4.0

22

Аавуудын баяр

2015 он

0,5

23

Албан бус боловсролын өрөөний танхим тохижуулах

2015 он

1,5

24

Алтайн ятга нутагшуулах

2015 он

1,5

25

Сумын альбом хэвлүүлэх

2015 он

2,0

26

Зэрэггол багийн мал угаалгын ванны нэмэлт зардал

2015 он