ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан боллоо.

18-ний өдрийг төлөөлөгчдийн өдөр болгож байгууллага, ажилтан албан хаагчдын жилийн ажлын мэдээлэлтэй танилцлаа.

Мэдээлэл хийсэн хуваарь

2014.12.18-ний өдөр

  1. Бүрэн дунд сургуулийн ажлын мэдээлэл- /Я.Соёл-Эрдэнэ 10 минут/
  2. Хүүхдийн цэцэрлэгийн ажлын мэдээлэл- /Д.Хишигсайхан 10 минут/
  3. ЭМТ-ийн ажлын мэдээлэл- /П.Гэрэлсүрэн 10 минут/
  4. Соёлын төвийн ажлын мэдээлэл- /Х.Цэрэнбадам 10 минут/
  5. Хэсгийн төлөөлөгчийн ажлын мэдээлэл- /Э.Оюунболд 10 минут/
  6. МЭҮТ-ийн ажлын мэдээлэл -/Б.Батжаргал 10 минут/
  7. Нийгмийн даатгалын ажлын мэдээлэл- /А.Лхагваа 10 минут/
  8. Нийгмийн халамжийн ажлын мэдээлэл- /В.Цэнгэл 10 минут/
  9. Татварын байцаагчийн ажлын мэдээлэл- /Д.Жаргалсайхан 10 минут/
  10. ОНХС, СХС-ийн мэдээлэл- /Б.Гантөмөр 10 минут/
  11. Төлөөлөгчид асуулт асуух, санал гаргах
  12. ИТХ-ын байнгын хороодын хуралдаан-/13:00-15:00 цагийн хооронд/
  13. Намын бүлгүүдийн хуралдаан- /16:00-18:00 цагийн хооронд/

19-ний өдөр дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай
  2. Сумын засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн тухай
  3. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж батлах тухай
  4. Сумын 2014 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн, 2015 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл
  5. Сум, суурин газрын бүс тогтоох тухай
  6. Сумын нутаг дэвсгэрт бэлчээрийг хуваарьтай ашиглах журам батлах тухай
  7. 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, орон нутгийн төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл, 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаар хийж хэрэгжүүлэх ажлын тухай