МАНХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

                                            МӨРИЙН ХӨТӨЛБӨР

 

НЭГ. Төрийн удирдлага, эрхзүйн хүрээнд

1.1. Төрийн удирдлагын талаар

1.1.1. Төрийн албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэн ажилд ажил хэрэгч хандах, хариуцлагатай байх болон төрийн албаны үндсэн зарчмыг дээдлэн ажиллах талд онцгой анхаарч ажиллана.

1.1.2. Төрийн байгууллагуудын иргэдэд нээлттэй байх, иргэдийн оролцоотой асуудлаа шийддэг байх зарчмыг баримталж орон нутгийн аливаа асуудлаар санал асуулга авах өдрийг бий болгож иргэдийн саналаар орон нутгийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлыг шийдвэрлэдэг болно.

1.1.3. Төрийн албан хаагчид ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу шинийг эрэлхийлж, шинэ санааг дэвшүүлэн түүнийг төлөвлөж, гүйцэтгэж, хяналт тавьж, эргэж  мэдээлдэг тогтолцоог   хангуулж ажиллана.

1.1.4. Төр иргэний байгууллагын ажлын ил тод, шуурхай, тэгш байдлыг хангаж төрийн албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлнэ.

1.1.5. ЗДТГ ын бүх ажилтан албан тушаалтан төсөвт албан байгууллагуудыг дотоод сүлжээнд холбож мэдээлэл солилцох, үйлчилгээний хурдыг нэмэгдүүлнэ.

1.1.6. Сумын иргэний бүртгэлийг аймгийн иргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох нөхцөл бололцоог судална.

1.1.7. төрийн байгууллагын ажилчдын мэргэжил мэдлэгийг бүх шатанд дээшлүүлэх чиглэлээр  холбогдох сургалтанд хамруулна.

1.1.8.  Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт үе шаттайгаар хамруулна.

 1.1.9. Төрийн албан хаагчдыг ажилд авахдаа  Төрийн албаны болон Нийтийн албаны  хуулийн хүрээнд тавигдах шалгуур шаардлагад нийцүүлэн ур чадвар,мэргэжилийн түвшингээр нь сонгон шалгаруулж авна.

 1.1.10. Төрийн байгууллагын  ажилтан албан тушаалтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлж, хөрвөх чадварыг сайжруулна.

1.1.11. ТББ болон төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулна.

1.1.12. “Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулж тэднийг дэмжин ажиллана.

1.1.13 . Тамгын газрын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангана.

1.1.14. Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын чиглэлээр мэргэжлийн боловсон бэлтгэх ажлыг байгууллагын саналыг үндэслэн сургаж, ажиллуулах нөхцлийг бүрдүүлнэ

1.2. Эрх зүйн орчны талаар:

1.2.1. Иргэдэд түгээмэл мөрдөгдөж байгаа хуулиудыг тухайн чиг үүрэг хариуцсан ажилтан, байгууллагаар иргэдэд хууль сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх хууль зүйн мэдээллийн төв байгуулна.

1.2.2. Сумын цагдаагийн кабон байрыг шинээр бариулах ажлыг хийлгэнэ.

1.2.3. Төвийн бүсийн сумдыг хариуцсан цагдаагийн хэсэгтэй болгоно.

1.2.4. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөр, ТББ-тай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлнэ.

1.2.5. Хүний эрхийн талаар тодорхой зорилтот бүлэгт хамаарах ажлыг үе шаттай зохион байгуулна.

1.2.6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ..

1.2.7. Архидан согтууралгүй баг хамт олон болох хөдөлгөөн өрнүүлж ажиллана.

1.2.8. Ишгэн толгойн хойт тал 3 -н замын уулзвар дээр замын хяналтын пост байгуулна.

1.2.9 . ЗДТГ болон төрийн байгууллагуудаас жил бүр байгууллага сурталчлах ажлыг зохион байгуулж хэвшил болгоно.

1.2.10. Сумын “Иргэний зөвлөл” байгуулан ажиллана.

1.2.11. Нийгмийн зорилтот бүлгүүдийн дунд хууль эрхзүй, амьдрах ухааны сургалтыг үе шаттай зохион байгуулна

1.2.12 Малын хулгайтай тэмцэх сайн дурын нөхөрлөл бүлгийг баг тус бүрт байгуулж,малын хулгайн гэмт хэргийн талаар  үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулдаг тогтолцоог бий болгоно

1.3. Багийн хөгжлийн талаар

            1.3.1. Зэрэг гол, Улаанхүрээ багийн соёл гэгээрлийн төвийг тохижуулж үйл ажиллагааг тогтмолжуулан бусад багийг соёл гэгээрлийн төвтэй болгож тохижуулна.

            1.3.2.  Баян гол, Улаанхүрээ багийг    ЦДАШ-д  холбох ба бусад баг, шаардлагатай газруудыг ЦДАШ-д холбох   ажлыг  эрчимжүүлнэ.

            1.3.3  Мал  аж  ахуйн  багуудад үүрэн  телефоны сүлжээнд  холбох  нөхцөл  боломжийг  судална.

            1.3.4.  Улаанхүрээ, Тахилт багуудыг  соёлын төвийг үе шаттайгаар шинэчилнэ. 

            1.3.5.  БИНХ-ын  үйл  ажиллагааг  тогтмолжуулж  ажиллах  нөхцлийг   сайжруулна.

            1.3.6.  Багуудын  төвд  биеийн  тамир  спортын  талбай  байгуулж  тоног  төхөөрөмжөөр  хангана.

            1.3.7.  Багуудыг  соёлын  үйл  ажиллагаа  явуулах  техник  хэрэгсэлтэй болгоно.

          

                        ХОЁР. Нийгмийн бодлогын хүрээнд

     Боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлж, менежментийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг ханган иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэнэ.

            2.1 Боловсролыг хөгжүүлэх талаар

            2.1.1. Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн хөгжил, сургалтын чанарыг дээшлүүлж ажиллана.

            2.1.2. Хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл бариулна.

            2.1.3. Багуудад гэр цэцэрлэг жил бүр ажиллуулж, явуулын сургалтын хэрэглэгдэхүүнээр хангана.

            2.1.4. Бүрэн дунд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж багш, сурагч, гэр бүлийн хамтын ажиллагаанд чанарын ахиц дэвшил гаргана.

            2.1.5. Дотуур байрны тохижилтыг сайжруулан хөдөөгийн малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангана.

            2.1.6. Бүрэн дунд сургуульд “Цахим ертөнц” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            2.1.7. Сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн төв байгуулна.

     2.1.8. Бүрэн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэгийг эко сургалтын орчин бүхий байгууллага болгоно.

2.1.9. Албан бус боловсролын өрөө танхимтай болж сургууль завсардагч, бичиг үсэг үл мэдэгчдийн талаар  бодлого боловсруулж ажиллана.

2.1.10. Сургууль, цэцэрлэгийн гал тогоог стандарт шаардлага хангасан гал тогоо болгон тохижуулна.

2.1.11.   Хүүхдийн эрх, үүргийн биелэлтийн талаар тодорхой ажлыг тогтмол зохион байгуулж, “Хүүхэд хамгаалалын хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

2.1.12. Бүрэн дунд сургуулийг тойргийн сумуудтай хамтран цогцолбор сургууль болох боломж, нөхцөлийг  мэргэжилийн байгууллагатай хамтран судлана.

2.1.13. Бүрэн дунд сургуулийн 1,2-р хичээлийн байр, дотуур байр, гал тогоог нэгдсэн халаалтын системд холбох ажлыг судлана.

2.1.14. Дотуур байрыг халуун устай болгоно.

2.1.15. Цэцэрлэг, Сургуулийн гадаад дотоод орчны тохижилтыг сайжруулна.

2.1.16. “Авъяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.2. Соёл урлаг, зан заншил, өв соёл хамгаалах хөгжүүлэх, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар

            2.2.1. Соёлын байгууллагын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулан ажиллана.

            2.2.2. Сумын түүх соёлын дурсгалт газар,  байгалийн үзэсгэлэнт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай  газрын хамгаалалтыг  хуулийн хүрээнд сайжруулж энэ талаар тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана.

            2.2.3. Соёлын төвийн  халаалт, сантехникийн их засварыг хийж,техник хэрэгслийг  шинэчилнэ.

            2.2.4. Захчин ардын язгуур урлагийн өв санг хамгаалах хөтөлбөр боловсруулж биелэлт ханган ажиллана. Өв санг СD, альбом хэлбэрээр баримтжуулан хадгална.

            2.2.5. Музей номын сангийн өргөтгөл бариулна.

            2.2.6. Алдрын танхим тохижуулна.

            2.2.7. Суманд морин хуурын чуулгатай болно.

            2.2.8. Сумын спорт цогцолборын барилга барьж дуусгаж, орчны тохижилт хийнэ.

            2.2.9. Үндэсний сурын спорт хөгжүүлнэ.

            2.2.10. Сумын спорт хамтлагийг байгуулж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.

            2.2.11. Зууны манлай аймгийн арслан Б.Ичинхорлоогийн хөшөө барина.

            2.2.13. Сумын алдартан гавъяатны алдаршуулах бичил цогцолбор байгуулна.

            2.2.14. “Баян Манханы судар  ” гэсэн сумын түүхэн ном, баримтат кино, фото альбом  гаргана.

            2.2.15. Монголын 9 гайхамшигийн нэг гурван Сэнхэрийн агуйн дотно, гадна орчныг тохижуулна.

            2.2.16. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр  боловсруулж энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа, явуулах иргэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллана.

            2.2.17. Түүх соёлын дурсгалт газар байгалийн үзэсгэлэнт газрын аялал жуулчлалыг сүлжээнд оруулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийнэ.

            2.2.18. Соёлын төвийг түшиглэн ардын урлагийн чиглэлээр шавь сургалтыг мэргэжлийн байгууллага, ардын авъяастнуудын оролцоотойгоор зохион байгуулж, идвэхи санаачлага, үр дүнгээр урамшуулах тогтолцоог бий болгоно.

            2.2.19 Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлж, тусгай арга зүйчтэй болгно.

2.3. Эрүүл мэндийг хөгжүүлэх талаар

            2.3.1. Эрүүл мэндийн байгууллагын ажлын чанар хүртээмжийг сайжруулж, боловсон хүчнийг мэргэшүүлэх ажлыг үе шаттай хийнэ.

            2.3.2. Эмнэлгийн гадна орчны тохижилт хийнэ.

            2.3.3. Сумын хүн эмнэлгийг хүүхдийн эмчтэй болгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.

            2.3.4.  Хүн эмнэлгийн авто машин шинэчилнэ.

            2.3.5. Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн биелэлтийг ханган ажиллана.

            2.3.6. Эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг сурталчилна.

            2.3.7. Эрүүл мэндийн зорилтот бүлгийн хүн амийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулна.

            2.3.8. Өвлийн улиралд нярай , бага насны хүүхдийн  вакциныг гэрт нь хүрч хийж үйлчилнэ.

            2.3.9. Уламжлалт болон физик эмчилгээний иж бүрэн кабинет байгуулна.

            2.3.10. 3D-ЭХО аппарадтай болох асуудлыг судлаж шийдвэрлэнэ.

            2.3.11. Оношилгооны анализатор тоног төхөөрөмжтэй болж, мэргэжлийн лаборантыг сургаж бэлтгэнэ.

            2.3.12. Шүдний болон бусад нарийн мэргэжлийн үзлэгийг жил бүр зохион байгуулж иргэдийг хамруулна.

Суманд байгаа рашаан усыг судалгаанд хамруулж, хамгаалалтыг сайжруулна.

            2.4. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар

            2.4.1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалалын арга хэмжээг  Нийгмийн халамж, дэмжлэг тусламж шаардлагатай өрх, иргэнд чиглүүлж, хуулийн дагуу үнэн зөв тодорхойлоход анхаарч ажиллана.

            2.4.2. Суманд байнгын ажлын байр гарган ажилласан иргэн, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт зээлийн бодлогоор дэмжинэ.

            2.4.3. “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөр боловсруулж зорилтот бүлгийг хамруулж ажиллана.

            2.4.4. Хөдөлмөрийн насны иргэдийг  мэргэжлийн сургалтанд хамруулж, ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулна.

            2.4.5. Үйлдвэрлэлийн мэдээллийн төв байгуулна.

2.4.6. Залуучууд, эмэгтэйчүүд, дунд үеийн чуулган тус бүр 2 жилд нэг удаа зохион байгуулна.

2.4.7. Мал цөөтэй малчин өрхийг малжуулах сан байгуулан ажиллана

ГУРАВ. ХАА, газар тариалан, үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хүрээнд

            Хөдөө аж ахуйн салбарт

Хөдөөгийн иргэдэд эрүүл, аюулгүй таатай орчинг бүрдүүлэн төрийн бодлогын дагуу чанар хүртээмжийг сайжруулан ХАА-н салбар, дэд бүтцийг үе шаттай хөгжүүлнэ.

            3.1. Мал аж ахуйн талаар

            3.1.1. Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулан хөгжүүлнэ.

            3.1.2. Мал эмнэлгийн үржлийн төрийн болон хувийн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, мал эмнэлэгүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог сайжруулна.

            3.1.3. Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулж, энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулах иргэн ААН-ийг дэмжинэ.

            3.1.4. Үндэсний үйлдвэрт тушаасан хонь тэмээний ноосонд жил бүр урамшуулал олгоно.

            3.1.5. Стандартын шаардлага хангасан үйлдвэрт тушаасан малчдын мах, сүүнд мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулна.

            3.1.6. Малчдын санаачлагаар хадлан тэжээл бэлтгэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэх мах сүүний эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгж, бүлэг, хоршоог хөрөнгө оруулалт урамшууллын бодлогоор дэмжинэ.

            3.1.7. ХАА-н чиглэлийн жишиг хоршоо байгуулахыг дэмжиж ажиллана.

            3.1.8. Хоршоолох аян төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

            3.1.9. Тэмээн сүргийг цөм сүргээр баталгаажуулна.

            3.1.10. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор жилд 1-ээс доошгүй инженерийн хийцтэй худаг гаргана.

            3.1.11. Залуу малчин өрхийн орон сууцны асуудал шийдвэрлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас  дэмжлэг үзүүлдэг  болно.

3.1.12. Малын индексжүүлсэн даатгалд малчдыг хамруулж, эрсдэлээ хариуцах чадавхийг дээшлүүлнэ.

            3.1.13. Залуу малчдын зөвөлгөөнийг 2 жилд 1 удаа зохион байгуулна.

            3.2. Газар тариалангийн талаар

            3.2.1. Чацаргана төслийг хэрэгжүүлж, тос нэрэх шүүс боловсруулах үйлдвэр  байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг дэмжинэ.

            3.2.2. Усалгаатай газар тариалан эрхлэлтийг хөгжүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ.

            3.2.3. Малчид, тариаланчдад жижиг оврын трактор, чиргүүл, дүүжин машиныг хөнгөлөлтэй нөхцөлөөр нийлүүлнэ.

            3.2.4. Усан сан байгуулах, хуучин сангуудыг засварлаж, усны машинтай болгоно.

            3.2.5. Их гүүрний доод талд ус хувиарлах байгууламж бариулна.

            3.2.6. Бэлчээр усжуулах чиглэлээр татагдсан сувгийн ашиглалтыг баг малчдын бүлгийн хүчээр жил бүр сайжруулна.

3.2.7. Үр тарианы тариалалтыг дэмжиж ажиллана.

3.2.8. Хүлэмжийн аж ахуй хөгжүүлнэ.

3.2.9. Усалгаатай хадлангийн талбайг бий болгох, сэргээх, өргөжүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.

3.2.10. Техник дундын үйлчилгээний трактор тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулна.

3.2.11. Бэлчээрийн менежментийг сайжруулж малчдын бүлэг, хоршоо, ногоочдыг туршлага судлуулах аялалд хамруулна.

3.3 Үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн талаар

            3.3.1.  Сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

            3.3.2. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сум хөгжүүлэх сангийн зээлийг үргэлжлүүлэн олгоно.

3.3.3. Нийтийн ахуйн үйлчилгээний төв байгуулах асуудлыг судлах

3.3.4. Гахай тахиа үржүүлгийн аж ахуй хөгжүүлэхийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжинэ.

3.3.5. Өрхийн аж ахуйгаас бэлтгэсэн мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, чацаргана төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах ажлыг зохион байгуулна.

3.3.6. Мах, жимс, ногооны зоорь барих айл өрх, албан байгууллагыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжинэ.

            3.3.7.  Хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгоход бага хүүтэй зээл олгох, төрийн зүгээс дэмжих талаар анхаарч эрхзүйн орчныг сайжруулна.

            3.3.8. Газар олголттой холбоотой өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

3.3.9. Сумын төвд засмал зам тавиулах ажлыг замын компанитай хамтран хийнэ.

3.3.10. Орон нутгийн бэлчээрийн замыг багийн иргэдийн хүчээр засварлана.

3.3.11.Сумын төвийн гудамжны гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэнэ.

 3.3.12. Тоосго хөнгөн бетоны үйлдвэр байгуулах иргэн аж ахуйн нэгжийг газар олголт  болон хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.

3.3.13. Мах, сүү, талх нарийн боовны цех ажиллуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана.

3.3.14. Шахмал түлшний бичил цех байгуулах иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана.

3.3.15. Сумын вейб сайт хийж интернэтэд байршуулна.

ДӨРӨВ. Байгаль орчны талаар

            4.1. Цөлжилтийн судалгааг шинэчлэн хийж байгаль нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

            4.2. Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд жилд 5 га газарт ойжуулалт хийнэ.

            4.3. Нэг га-аас дээш талбайд хувийн хөрөнгөөр  мод тарьж 3 жил тогтвортой ургуулсан иргэн ААН-д төсвөөс 1 удаа урамшуулал олгох журам гарган мөрдөж ажиллана.

            4.4. Сурагчдын Эко клубын ажлыг дэмжиж хогны менежментийн талаар сургалт сурталчилгаанд хамруулна.

            4.5. Хог тээврийн унааны асуудлыг шйидвэрлэнэ. Хогын цэгийн тэг гортигыг сайжруулна.

            4.6. Ус дэд хөтөлбөрийг сайжруулан мөрдөж ажиллана.

            4.7. Булаг шандны эхийг хамгаалах тохижуулах ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлнэ.

            4.8. Төв талбайн цэцэрлэгжүүлэлтэнд онцгой анхаарч ногоон суурин болох хөдөлгөөн өрнүүлэн ажиллана.

            4.9. Орон нутгийн тусгай хамгаалалт бүхий газрын менежментийг сайжруулж төсөл хөтөлбөрт хамруулна.

            4.10. Замын бүтээн байгуулалтын ажлын дараа нөхөн сэргээх ажлыг хуулийн дагуу хийлгэнэ.

            4.11. Байгаль хамгаалах нөхөрлөл байгуулах сургалт зохион байгуулж нөхөрлөлийн хөгжлийг дэмжинэ.

ТАВ. Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн талаар

5.1. Төсвийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн орлого бүрдүүлхэд онцгой анхаарч ажиллана.

5.2. Төсвийн сахилга хариуцлага дээшлүүлж, төсвийн ил тод нээлтттэй байдлын ханган ажиллана..

5.3. Сумын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө босгох уулзалт зохион байгуулна.

5.4. “ Хөнгөн үйлдвэрлэлийн загвар сум ” болон хөгжих асуудлаар сумын ИТХ-аар тусгайлсан асуудал хэлэлцэж биелэлт ханган ажиллана.

5.5. Иргэдэд өрхийн төсөв зохиох, түүнд тулгуурлан өрхийн аж ахуйг хөгжүүлэх сургалт үе шаттай зохионо.

5.6. Орон нутгийн төсвөөс санхүүжих бараа, ажил үйлчигээг худалдан авах үйл ажиллагааг төсвийн тухай хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгүүлнэ.

5.7. Сумын дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцож нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэн аж ахуйн нэгжийг дэмжинэ.

5.8. Суманд жил бүр татвар татвар төлөгчдийн өдөр зохион байгуулна. Аж ахуйн нэгжийн татварын тайлан гаргадаг гэрээт ажилтантай болно.

5.9. Төсвийн байгууллагуудад нийлүүлэгдэж буй гол нэр төрлийн бараа материалд тендер зарлан шалгарсан аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэнэ.

2014 оны эцсээр Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг ЗГ-ын тогтоолоор батлан гаргасан аргачлалын дагуу тооцож үзэхэд  52,3 хувийн биелэлттэй байна.

Уг төлөвлөгөөг 4 жилд хэрэгжүүлнэ гэж бүрэн хэрэгжсэн заалтыг 100% гэж үзэхэд эхний  2 жилд 50 хувийн биелэлттэй байх ёстой. Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг оны эцсийн байдлаар тооцсон дүнг авч үзвэл нийт 145 заалтаас хугацаа болоогүй-2, хэрэгжээгүй- 8, 10 хувийн хэрэгжилттэй-18, 30 хувийн хэрэгжилттэй-17, 50 хувийн биелэлттэй-40, 70 хувийн биелэлттэй-31, 90 хувийн хэрэгжилттэй-13, 100 хувийн хэрэгжилттэй-16 заалт байна.

МАНХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2013-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ \ 2014  оны байдлаар\

 

2014.11.16

 

 

 

 

Хийх ажил

Хугацаа /оноор/

 

 

Áèåëýëò

 

 

Хувь

2013

2014

2015

2016

 

1.1.1

Нэг.Төрийн байгуулалт эрх зүйн хүрээнд:

Төрийн удирдлагын талаар:

.

Төрийн албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэн ажилд ажил хэрэгч хандах, хариуцлагатай байх болон төрийн албаны үндсэн зарчмыг дээдлэн ажиллах талд онцгой анхаарч ажиллана

 

 

 

 

+

 

 

 

 

+

 

 

 

 

+

 

 

 

 

+

Төрийн албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зэргэлдээ сумуудаас туршлага судлах, ажил хэргийн уулзалт сургалт семинар зохион байгуулах , холбогдох дээд байгууллагаас явуулж байгаа төрийн албан хаагчийн чадавхижуулах  сургалтанд үе шаттай  хамрагдаж байна. Мөн байгууллага бүр албан хаагчийн үр дүнгийн  болон хөдөлмөрийн гэрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг  заалт болгон суулгаж түүний хэрэгжилтийг дүгнэж ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчид хуулийн хүрээнд хариуцлага тооцон ажиллаж байна. Ховд аймгийн төрийн албан хаагчдын өдөр тутам мөрдөх ёс зүйн зарчим зэргийг  байрлуулан түүний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

50

1.1.2

Òºðèéí áàéãóóëëàãóóäûн èðãýäэд íýýëòòýé áàéõ, èðãýäèéí îðîëöîîòîé àñóóäëàà øèéääýã áàéõ çàð÷ìûã áàðèìòàëæ îðîí íóòãèéí àëèâàà àñóóäëààð ñàíàë àñóóëãà àâàõ ºäðèéã áèé áîëãîæ èðãýäèéí ñàíàëààð îðîí íóòãèéí ýðõ àøãèéã õºíäñºí òîìîîõîí àñóóäëûã øèéäâýðëýäýã áîëíî.

 

+

 

+

 

+

 

+

Төрийн байгууллагууд, албан хаагчид, иргэдэд нээлттэй байх, иргэдийн  оролцоотой асуудлаа шийдэх зарчмыг баримтлан ажиллахын   зэрэгцээ Сумын засаг даргын  захирамжаар ажлын хэсэг томилон “Иргэдээ сонсъё” аяныг жил бүр бүх багуудад   зохион байгуулан хөдөөгийн малчид ард иргэдэд хүрч төр засгийн бодлого шийдвэрийг сурталчилах, төрийн үйлчилгээ үзүүлэх, тэдний дуу хоолой, санал бодлыг  сонсох, харилцан санал солилцох,  санал асуулгын хуудсаар иргэдээс сумын хөгжлийн асуудал, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрийн зээлийн үр дүн, гүйцэтгэлийн талаар, болон төсөвт байгууллагуудын  ажил үйлчилгээний талаар санал дүгнэлт авч нэгтгэн дүгнэж, иргэдийн санал, шүүмжлэл, санаачлагад  бодит дүгнэлт хийж, цаашдын зорилго чиглэлээ тодорхойлон ажиллаж байна.

50

1.1.3

Төрийн албан хаагчид ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу шинийг эрэлхийлж, шинэ санааг дэвшүүлэн түүнийг төлөвлөж, гүйцэтгэж, хяналт тавьж, эргэж  мэдээлдэг тогтолцоог   хангуулж ажиллана.

 

 

+

 

 

+

 

 

+

 

 

 

+

Төрийн бүх шатны байгууллагуудад шинэ санал санаачлага гарган ажиллаж байгаа ажилтан албан тушаалтнуудыг урамшуулдаг, түүний үр нөлөөг олон нийтэд хүртээмжтэй болгоход илүү анхаарч байна. Мэдээ тайланг цаг хугацаанд хүргүүлж, үүрэг даалгаврын биелэлтийн эргэж мэдээлэх тогтолцоог бүх шатны ажилтан албан тушаалтнуудад үүрэг хариуцлага болгон ажиллаж байна.

30

 

 

1.1.4

Òºð èðãýíèé áàéãóóëëàãûí àæëûí èë òîä, øóóðõàé, òýãø áàéäëûã õàíãàæ төрийн албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлнэ.

 

 

 

+

 

Төрийн албан хаагчаас иргэдтэй харилцах харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэн үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш харьцан байгууллагын соёл, хариуцлагыг өндөржүүлэн ажиллах шаардлагыг тавин ажиллаж, Төрийн албан хаагчийн ёс зүй, Харилцааны менежмент, Суралцагч байгууллагын манлайлал, Хөдөлмөрийн эрх зүйн  сургалтуудыг аймгийн ЗДТГ, ҮЭ-ийн холбоо зэрэг байгууллага, мэргэжлийн багш сургагч нартай хамтран зохион байгуулж төрийн албан хаагчдын харилцааны чадавхийг дээшлүүлэхэд анхааран  ажиллаж байна. МУ-ын Төрийн албанаас батлан гаргасан Төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмын Төрийн албан хаагчдын өдөр тутам мөрдөх Ёс зүйн 9 зарчмын биелэлтийг албан тушаалтан нэг бүрээр дүгнэн ТАЗ-өөр хянан шийдвэрлүүлж байна. 2014 онд “Том төрөөс ухаалаг төр лүү” төрийн албан хаагчдын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, ухаалаг төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд төрийн бүх шатны байгууллага мөрдөж ажиллах 11 зүйл бүхий  уриалгыг гарган ажиллаж байна.

50

1.1.5

ÇÄÒÃ- ûí á¿õ àæèëòàí àëáàí òóøààëòàí òºñºâò àëáàí áàéãóóëëàãóóäûã äîòîîä ñ¿ëæýýíä õîëáîæ ìýäýýëýë ñîëèëöîõ, ¿éë÷èëãýýíèé õóðäûã íýìýãä¿¿ëíý.

 

 

+

 

 

+

 

 

+

 

 

+

Тамгын газар, Сургууль, Цэцэрлэг, Хүн эмнэлэг зэрэг төсөвт байгууллагууд интернетийн сүлжээнд бүрэн холбогдож үйл ажиллагаандаа мэдээллийн өргөн сүлжээг ашиглан ажлын үр нөлөөг дээшлүүлж  байна. ЗДТГ, Бүрэн дунд сургууль зэрэг байгууллагууд утасгүй интернетэд холбогдсон.

100

1.1.6

Ñóìûí èðãýíèé á¿ðòãýëèéã àéìãèéí èðãýíèé á¿ðòãýëèéí íýãäñýí ñ¿ëæýýíä õîëáîõ íºõöºë áîëîëöîîã ñóäàëíà.

 

 

+

+

Сумын иргэний бүртгэлийг аймгийн иргэний бүртгэлийн газартай холбох ажил судлагдах шатандаа явагдаж байна.

2014 оноос Эд хөрөнгийн улсын бүртгэлийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээг бий болгон  бүртгэлийн ажилтан хавсран гүйцэтгэж эхлээд байна. Иргэн энэ чиглэлийн ажлаар заавал аймаг явж хөөцөлдөх шаардлагагүй болсон байна.

30

1.1.7

Тºðèéí áàéãóóëëàãûí àæèë÷äûí ìýðãýæèë ìýäëýãèéã á¿õ øàòàíä äýýøë¿¿ëэх чиглэлээр  õîëáîãäîõ ñóðãàëòàíä õàìðóóëíà.

 

 

+

 

 

 

+

 

 

+

 

 

+

Төрийн байгууллагын ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр харъяалах дээд байгууллагуудын төлөвлөгөөт сургалтуудад цаг хугацаанд тогтмол  хамруулж байгаа ба зарим шаардлагатай чиглэлээр аймгийн хэлтэс агентлагуудтай хамтран сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнд: аймгийн хэмжээний болон бүсийн чанартай сургалтуудаас Тереоризмтой тэмцэх аймгийн салбар зөвлөлийн сургалт, Сумдын Татварын байцаагчдын нэгдсэн сургалт, Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх болон чадавхижуулах сургалт,  Гамшгаас хамгаалах арга зүйн сургалт зэрэг сургалтууд зохион байгуулагдсан байна.

30

1.1.8

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт үе шаттайгаар хамруулна.

 

+

 

+

 

+

 

+

Судлагдах шатандаа явагдаж байна.Сумын хөгжлийн төлөвлөгөөнд сумын хуучин төвд 24 айлын орон сууцыг 2-ыг барихаар тусгаж байна.

0

1.1.9

Òºðèéí àëáàí õààã÷дыг ажилд авахдаа  Төрийн албаны болон Нийтийн албаны  хуулийн хүрээнд тавигдах шалгуур шаардлагад нийцүүлэн ур чадвар, мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулж авна.

 

 

 

 

 

Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийн тулд төрийн албаны ажлын сул орон тоог зарлан төрийн албаны зөвлөлөөс санал болгосон төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүнийг ажилд авч байгаа.  2014 онд тус сумын сургуулийн монгол хэл уран зохиолын багш, иргэний танхимын ажилтан, цэцэрлэгийн багш, зэрэг  сул ажлын байранд  сонгон шалгаруулалт зарлан тэнцсэн хүмүүсийг  ур чадвар, мэргэжлийн түвшингээр нь шалгаруулж ажилд авсан байна.

 

50

1.1.10

Òºðèéí áàéãóóëëàãûí  ажилтан албан тушаалтнуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлж, õºðâºõ ÷àäâàрыг сайжруулна.

 

+

 

+

 

+

 

+

Төрийн байгууллагуудын ажилтан албан тушаалтнуудыг  хөрвөх чадварыг сайжруулах, мэргэжил, ур чадварыг  дээшлүүлэх чиглэлээр зарим хүмүүсийг мэргэжил боловсрол дээшлүүлэх сургалтанд хамруулан ажиллаж байна. Чадавхижуулах сургалтанд холбогдох албан тушаалтнуудыг хамруулан, гэрчилгээ, сертифекат олгогдсон байна.

50

1.1.11

ÒÁÁ áîëîí òºðèéí áàéãóóëëàãûí àæëûí óÿëäàà õîëáîîã ñàéæðóóëíà.

 

+

 

+

+

+

Óäèðäëàãûí òºâëºðëèéã áàãàñãàæ îíîâ÷òîé  øèéäâýð ãàðãàõàä èðãýä, õóâèéí õýâøëèéí төлөөллийн îðîëöîîã íýìýãä¿¿ëýí õàìòðàí àæèëëàæ Çàñàã äàðãûí çºâëºë, àìüæèðãàà äýìæèõ çºâëºë, шийдвэр гаргах түвшинд èðãýä îëîí íèéòèéí òºëººëөл, төрийн бус байгууллагаас  îðóóëàí õàìòðàí àæèëëàæ áàéíà. Орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, тендерүүдийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нээлттэй зарлаж, ОНХС-аар хийгдэх арга хэмжээг  багийн ИНХ- аар хэлэлцүүлэн эрэмбэлүүлж олонхийн саналаар шийдвэрлэж байна.

50

1.1.12

Ýìýãòýé÷¿¿äèéí õºãæëèéí õºòºëáºð” áîëîâñðóóëæ òýäíèéã äýìæèí àæèëëàíà

 

+

+

+

Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж жил бүр Өргөмжлөлт ээжүүдийг тодруулан алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн 2014 оны 10-р сард болсон МЭХ-ний нэгдсэн чуулганд сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл 10 хү