комисс байгуулах тухай

                                                         Комисс байгуулах тухай

 

Авто тээврийн тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахьт заалтууд, 19 дүгээр зүйлийн 19.1 дэхь заалт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15.1, 15.2, 15.3, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах коимссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Комиссын дарга           Ц.Пүрэвдаш          -Засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга Э.Оюунболд          -Хэсгийн төлөөлөгч

Гишүүд                          Д.Жаргалсайхан –Татварын байцаагч

                                       н.Амарсанаа        –Цагдаа

                                      Ц.Мөнхбат            - Олон нийтийн байцаагч

                                     М.Бүрэнжаргал     – Ня-бо

                                     Р.Бат-Эрдэнэ        – Иргэний бүртгэлийн ажилтан

2.Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийг 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулан явуулж авто тээврийн хэрэгслийн холбогдох бичиг баримтын бүрдэлт, шилжилт хөдөлгөөн хийх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилан ажиллахыг комисс /Ц.Пүрэвдаш/-т үүрэг болгосугай.

3.Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт бүх төрлийн тээврийн хэрэгслийг бүрэн хамруулан оролцуулахыг багийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Үзлэгийг амжилттай зохион байгуулан үзлэгийн дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулахыг комиссын дарга /Ц.Пүрэвдаш/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                         С.ГАНТӨМӨР