төсвийн ерөнхий нягтлан бодогч томилох тухай

 

Төсвийн ерөнхий нягтлан бодогч

томилох тухай

 

Төсвийн  тухай  Монгол  улсын  хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.5, 19 дүгээр зүйлийн 19.5  дахь   заалтыг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогчоор Бавуудорж овогтой Баярхишигийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс томилон ажиллуулсугай.

2.Б.Баярхишигийг төрийн захиргааны албан  тушаалын ТЗ-5 зэрэглэлийн 5 дугаар шатлал 628344 /Зургаан зуун хорин найман мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгөөр цалинжуулж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг албан тушаалын үндсэн цалингын 20 хувиар тооцож олгохыг  төсвийн шууд захирагч /Т.Лхагвасүрэн/-д зөвшөөрсүгэй.

3.Сумын санхүү эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж хэрэгжилтийг зохион байгуулан түүнд хяналт тавьж ажиллахыг  Төсвийн ерөнхий нягтлан бодогч /Б.Баярхишиг/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

ДАРГА                                      С.ГАНТӨМӨР