ажлын хэсэг байгуулах тухай

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай Монгол улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а”, 29.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны санхүүжилтээр гүйцэтгэсэн “Нийтийн халуун ус, өрх гэр бүлийн хөгжлийн төв” байгуулах халуун усны ажлыг хүлээн авах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч Т.Лхагвасүрэн   -ЗДТГ-ын дарга

Гишүүд                          Г.Соёлмаа        –ЗДТГ-ын нягтлан бодогч

                                      Л.Данзансүрэн  – БОХ-ын улсын байцаагч

                                      Б.Чулуунцэцэг   –Иргэний төлөөлөл

                                      Д.Мөнхжаргал   – Иргэний төлөөлөл

2.Халуун усны гүйцэтгэлийг заавар журмын дагуу шалгаж хүлээн авахыг ажлын хэсгийн ахлагч /Т.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                            С.ГАНТӨМӨР