санхүүгийн алба байгуулах тухай

Санхүүгийн алба байгуулах тухай

 

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтыг үндэслэн, Монгол улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх төсөв санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн алба байгуулсугай.

2.Санхүүгийн албаны зохион байгуулалт, чиг үүрэг, орон тооны жишиг нормативыг баримтлан заавар журмын дагуу ерөнхий удирдлагаар ханган ажиллахыг төсвийн менежер /Т.Лхагвасүрэн/-д  даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                        С.ГАНТӨМӨР