ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6 –ийн “а”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1.2 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн М.Амгалан агсны мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан Манхан сумаас төрөн гарсан урлаг соёлын гавьяат зүтгэлтнүүд, нэрт мастеруудын намтар, уран бүтээл болон Захчин ардын аман зохиолын түүврийг багтаасан номын эх бэлтгэж хэвлүүлэх ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч Т.Лхагвасүрэн  –ЗДТГ-ын дарга

Нарийн бичгийн дарга Ч.Энхтөр           - Түүх нийгмийн багш

Гишүүд                            Х.Цэрэнбадам – Соёлын төвийн эрхлэгч

      Д.Ганболор      – Хууль эрх зүйн ажилтан

                                       Ц.Мөнхбат        –Түүх нийгмийн багш

                                       Р.Бум-Эрдэнэ   –Нийгмийн багш

                                       Д.Ганзориг       – БДС-ийн нийгмийн ажилтан

                                       Д.Мөнхцэцэг     - Архив бичиг хэргийн ажилтан

2.Сумын Засаг даргын санаачлагаар бүтээх номын агуулгыг судлан боловсруулж 2015 оны 02 дугаар сарын 10-ны дотор танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч /Т.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.

3.Номын агуулгыг судлан боловсруулж хянуулан 2015 оны 06 дугаар сарын 01-ний дотор эцсийн байдлаар бэлэн болгож, хэвлүүлэх зардлыг 2016 оны орон нутгийн хөгжлийн санд тусгуулах саналыг багийн ИНХ-аар хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч /Т.Лхагвасүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                             С.ГАНТӨМӨР