Төгрөг гол


 Төгрөг гол баг

          Манхан сумын Төгрөг гол баг нь 1952 онд Баясгалант амьдрал нэгдлийн үйлдвэр бригад нэртэй Барилга, мужаан, хадлан тэжээлийн, Газар тариалангын, Тахиа, Гахай, Зөгий үржүүлгийн, дарханы, сүү фермын тасаг салбаруудтай байгуулагдаж  1992 оныг хүртлэх хугацаанд 6-р бригад, 1992 оноос Төгрөг гол баг болон засаг захиргааны зохион байгуулалтанд орж үйл ажиллагаа явуулж байна.
    1952 онд анхны даргаар Нэглийн анхны дарга Хийрэв удирдан тасаг салбаруудыг зохион байгуулж ажиллаж байсан ба 1992 оныг хүртэл  хугацаанд Халзанбаатар, Б.Баасай, Т.Доноров, А.Норов, Б.Лувсан, Даш, П.Сандагсүрэн, М.Умдэлэг,С. Дамдинсүрэн, Ү.Цэдэнбал нарын хүмүүс удирдаж байсан ба 1992 оноос 2000 оныг хүртлэх хугацаанд Ш. Нармандах, Б.Дашдорж, Л.Данзансүрэн нар 2000 оноос 2004 оныг хүртлэх хугацаанд Х. Батболд 2004 оноос хойшхи хугацаанд Б.Банзар багийн засаг даргаар,  ИНХ-ын даргаар 2004-2008 онд Ц.Пүрэвдаш, 2008 оноос Д.Эрдэнэбат нар, 2004 оноос хойшхи хугацаанд өрхийн эмчээр Н.Бүрцэцэг, малын эмчээр Т.Баттөмөр нар ажиллаж байна.
         

 Тус баг нь Баянтүмбэ уулын хойт талд Төгрөгийн голын сав нутагт оршдог.
          Суурин газрын бүс 2311 га талбай бүхий газар нутагтай 333 өрх, 1230 хүн амтай 17195 толгой малтай. Сумын төвдөө 420 өрхийн 2200 хүн суурин амьдардаг. Албан байгууллага 6 , аж ахуйн нэгж үйлчилгээний цэг салбарууд 45, төрийн болон бус байгууллага 4, шашны 1, ХААН банк, Хадгаламж банк, үүрэн телефон мобиком, жи-мобаль, юнитель, интернетийн сүлжээнд холбогдсон, 24 цагаар өндөр хүчдэлийн 10ква-гын цахилгаан хэргэлдэг, үйлвэрлэл үйлчилгээ, МАА, газар тариалан эрхэлдэг, 2000 оноос 20-тын, 2004 оноос багийн айл өрхийг  50-тын зохион байгуулалтанд оруулж  Рашаант тавьтын ахлагчаар М.Бямбажав, Чацаргант тавьтын ахлагчаар Л.Байды, Төгрөг гол тавьтын ахлагчаар М.Янжмаа, Жаргалант тавьтын ахлагчаар Н.Доржсүрэн, Баянтүмбэ тавьтын ахлагчаар П.Даваажав, Баянтохой тавьтын ахлагчаар Р.Бадамгарав нар ажиллаж байна.