Хүн ам, алдартнууд

Манхан сум одоогийн байдлаар 950 шахам өрх, 4200 хүн амтай, хүн амын 50.2 хувь нь эрэгтэйчүүд 49.8 хувь нь эмэгтэйчүүд, хүн амын 98.8 хувь нь захчин, 1.2 хувь нь Халх, Өөлд, Урианхай, Торгууд ястнууд байдаг. 0-16 хүртлэх насны хүүхэд хүн амын 43 хувийг эзэлдэг.

Тус сумаас захчин хошууны 11 дэх ноён Б.Самбуу, Ардын хувьсгалын партизан Т.Найдан, Д.Баатар, М.Лувсан, Монгол Улсын Баатар Ц.Олзвой, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ө.Бугалжаа, П.Дэгдгээ, Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Амгалан, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэн, Гавьяат механикжуулагч Ноосонхөх, гавьяат эдийн засагч  Ү.Цэдэнбал, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл, аж  үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Хашхүү, гавьяат барилгачин Норов, гавьяат тамирчин Гүррагчаа, гавьяат эмч  Н.Төмөрбаатар, Гавъяат дасгалжуулагч, дэлхийн аварга Н.Батлав, гавьяат жүжигчин Д.Батсүх, төрийн түшээ УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Баярсайхан, Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр, Гадаад хэргийн сайд А.Баттөр, доктор Б.Далхсүрэн, Ж.Гарьдхүү, Э.Пүрэвжав, Ж.Энэбиш, Ж.Цолоо, Б.Эрдэв, Б.Сувд, Энхжаргал болон Монгол улсын анхны сайн малчин А.Борноосон, Т.Дорж, Б.Болд, Б.Жамсран, Ж.Магнай  улсын аварга малчин Б.Зоноров, Л.Ядмаа, Д.Батчулуун, Л.Ширнэн, Н.Бямбаа, Т.Мандах, Ч.Гүнзэл, Н.Балжир, Т.Магсар, Х.Эрдэнээ, П.Баянмөнх, Ш.Софи ардын армийн генерал Ц.Галсан, аймагт 10 түрүүлсэн зууны манлай  аймгийн арслан Б.Ичинхорлоо зэрэг алдар цуут баатарлаг, хөдөлмөрч  хүмүүсээрээ ямагт бахархаж  явдаг.